YumYum

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026.10.23

I. Нийтлэг үндэслэл

1.1. ЮМЮМ сайт (цаашид “САЙТ” гэх) нь интернет сайт болох yumyum.mn сайт дээр үзүүлэх үйлчилгээний нөхцөлийг нийтэлж байна.

1.2. Энэхүү нөхцөл нь Хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

1.3. Энэхүү нөхцөлд өөрөөр заагаагүй бол дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

  • Сайт – yumyum.mn интернет сайт dолох түр хугацааны зар байршуулах платформ (цаашид “Сайт” гэх);
  • Хэрэглэгч – энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөн САЙТын үйлчилгээг авч буй хувь хүн болон хуулийн этгээд;
  • Yumyum.mn үйлчилгээ – сайтын туслалцаатай үзүүлж буй төлбөргүй болон төлбөртэй үйлчилгээ.

1.4. Хэрэв Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол сайтыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Yumyum.mn сайтын үйлчилгээг Хэрэглэгч авахыг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна. Yumyum.mn -ээр үйлчлүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.

1.5. Yumyum.mn дэх аль нэг үйлчилгээг ашиглаж эхлэх, бүртгүүлснээр Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Yumyum.mn -ий үйлчилгээг авах эрхгүй болно.

1.6. САЙТ нь интернет Хэрэглэгчдэд тус нөхцөлийн дагуу үйлчилгээг ашиглахыг санал болгож байна.

1.7. Хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр САЙТ-ын оролцоогүйгээр явагддаг болно.САЙТ нь зар байршуулах худалдааны платформоор л хангадаг болно.

II. Зар нийтлэх журам

2.1. Хэрэглэгч нь сайтын заасан хуудсыг бөглөснөөр өөрийн санал болгож буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайтад зарлан нийтлэх бүрэн эрхтэй.

2.2. Хэрэглэгч сайтын гишүүнээр саадгүй бүртгүүлэх бүрэн эрхтэй бөгөөд бүртгэлд өөрт ирсэн нууц кодоороо сайтанд нэвтэрч, сайтын үйлчилгээг авах эрхтэй.

2.3. Сайтын үйлчилгээг авснаар энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дүрэм журмыг заавал мөрдөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2.4. Хэрэглэгч сайт уруу ордог өөрийн нууц кодоо нууцалж, нууц кодтой холбоотой бүх асуудлын хариуцлагыг өөрөө үүрнэ. Хэрэглэгч зөвхөн өөрийн утасны дугаар, нууц код ашиглан сайтын үйлчилгээг авах эрхтэй.

2.5. Нэг Хэрэглэгч нь (хувь хүн болон хуулийн этгээд) нэг л бүртгэлтэй байна. Нэгээс илүү бүртгэлтэй байх нь хориотой тул автомат системээр тогтоогдсон давхар бүртгэлүүд түр хаагдах болон түгжигдэх болно.

2.6. Хэрэглэгч сайт уруу ордог өөрийн нууц кодоо нууцалж, гуравдагч этгээдэд өгөхгүй байх үүрэгтэй.

2.7. Бараа, үйлчилгээг санал болгон зар нийтэлж буй Хэрэглэгч нь өөрийн бараа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг сайтын журмын дагуу нийтлэх эрхтэй. Зар нийтэлснээр зарын эзэн нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэлсэн барааг зарах, үйлчилгээг үзүүлэх эрхтэй гэж ойлгоно.

2.8. Зарын эзэн нь борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдал, хууль дүрэмд харшлахгүй байх тал дээр бүрэн хариуцна.

2.9. Худалдан авагч, захиалагчийн талаас барааны баталгаат хугацаа, чанар аюулгүйн байдлыг, түүнчлэн санал болгосон үйлчилгээнийх нь тусгай зөвшөөрлийг нэхэмжилсэн тохиолдолд зарын эзэн буюу худалдагчийн талаас батлан дааж, тэдний хүсэлтийг биелүүлэх үүрэгтэй.

2.10. Зарын эзэн нь өөрийн зарлаж буй бараа бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг мэддэг байх шаардлагатай бөгөөд буруу мэдээлэл олсон тохиолдолд нэмэлт мэдээллийг зард засвар оруулан нэмэх үүрэгтэй.

2.11. Хүргэлтийн үйлчилгээний нөхцөл нь барааны тайлбар хэсэгт бичигдсэн байх ба үйлчилгээ үзүүлэх нөхцөл нь үйлчилгээний тайлбарт бичигдэх ёстойг анхаарах. Худалдаалж буй бараа бүтээгдэхүүн болон санал болгож буй үйлчилгээнийхээ үнэ хөлсийг зарын эзэн үнэлэх ба хууль дүрэмд харшлахгүй болно.

2.12. Зарын эзэн нь өөрийн бараа бүтээгдэхүүнээ идэвхтэй сурталчлах эрхтэй бөгөөд өрсөлдөгч худалдагчдад саад болохгүй байх үүрэгтэй. Үүнд эдгээр зүйлсийг хориглохгүй болно:

  • Өөр бусад зарын самбар, худалдаалах талбай, интернет дуудлага худалдаа болон интернет дэлгүүрийн талаарх мэдээлэл.

2.13. САЙТ нь нийтлэгдсэн зарын хугацааг сунгах, зарын байршлыг өөрчлөх эрхтэй. Хэрэв зарын эзэн нь сайтын дотоод журам болон хууль дүрмийг зөрчиж, алдаатай зар нийтэлсэн тохиолдолд САЙТ зар нийтлэхийг хориглож, устгах эрхтэй.

2.14. Зар оруулахад дараах зүйлсийг хориглоно:

  • Нэг хаягаас ижил зар нийтлэх;
  • Зарын утга санаа давхцах;
  • Өөр хоёр хаягаас нэг зарыг хуулж зар оруулах;
  • Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын байрын зар оруулахдаа хайж байна, худалдаж авна, санал хүлээж байна гэж зарлах;
  • Зарын гарчиг, утга агуулга нь зарын категорид тохирохгүй байх;
  • Зарын гарчигт цэг тэмдэг болон өөр бусад тэмдэгтүүд бичих;
  • Зарын гарчиг, оруулсан зураг, зарын тайлбар нь хоорондоо утга санааны зөрчилтэй байх;
  • Нэг зар дээр хэд хэдэн бараа бүтээгдэхүүн зэрэг зарлах;
  • Зар нийтлэхдээ өөр бусад сайтын холбоос (линк), нийтийн сүлжээний (сошиал медиа) хаяг болон Yumyum.mn -ий холбоос бичиж оруулах;
  • Улсын хэмжээний хориотой бараа бүтээгдэхүүнийг зарлан нийтлэх;
  • Нийтэлж буй зарын утга, байршил нь тухайн зарлагчийн сайтад бүртгүүлсэн хотын байршлаас зөрөх.
  • Хэрэглэгч нь анх оруулсан зарын үндсэн мэдээлэл болох зарын ангилал, төрөл, зураг, үнэ, талбай (м.кв), байршил зэрэг мэдээллийг өөрчлөн, тухайн зарыг шинэ зар болгон дахин нийтлэхийг хориглоно. Ийм төрлийн үйлдэл нь журмын зөрчилд тооцогдоно. Олон дахин өөрчлөлт оруулсан тохиолдолд зар оруулах эрхийг хязгаарлана.

Зар нь сайтын админаар дамжин хянагдаж, шаардлага хангасан бол нийтлэгдэнэ.

2.15. Дараахи зүйлсийг сурталчилан нийтлэхийг хориглоно:

  • Архи согтууруулах ундаа
  • Тамхи, тамхины төрөл
  • Мансууруулах бодис
  • Эротик садар самуунтай хамааралтай үйлчилгээ
  • Хулгайн болон хууль бус бараа, үйлчилгээ
  • Хүний эрүүл мэнд, аюулгүйн байдалд хор хөнөөлтэй, аюултай бараа
  • Цацраг идэвхт бодис хэрэглэдэг аппарат
  • Байж боломгүй бараа бүтээгдэхүүн
  • Улсын шагнал, тэмдэг, хувь хүний бичиг баримт болон эдгээрийн албан бланк
  • Галын аюултай хэрэгсэл, хүнд хор хөнөөлтэй хүйтэн байлдааны зэвсэг
  • Эмчилгээний чанартай бараа бүтээгдэхүүн: бүх төрлийн эм, эмчилгээний өвс, биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн, амьтны гаралтай бүтээгдэхүүн
  • Далдын болон ер бусын үйлчилгээ: зурхайн үйлчилгээ, алгын хээ унших, эдгээгч, Аура зураг оношилгоо, бөө, мэргэ төөрөг, уламжлалт бус эмчилгээ
  • Гуравдагч этгээдийн оюуны өмч
  • Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд
  • Дархан цаазтай болон хориотой ан амьтдын яс, арьс, эрхтэн, хэрэглэл гэх мэт: үлэг гүрвэлийн яс, зааны соёо, мөн түүнчлэн үнэт чулуу, музейн үзвэр, бүтээлүүд
  • Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцоос гаргасан хориотой амьтан, ургамлыг худалдаалахыг тус тус хориглоно.
  • Зар сурталчилгааны тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу хориотой зүйлс
  • Хуурамч болон залилангийн шинжтэй зар оруулвал хуулийн дагуу хариуцлага хүлээх болно

2.16. Зар нийтлэх дүрэм

2.16.1. Зарлагчийн хувийн мэдээлэл

  • Нэр бичих талбарт ямар нэгэн сайт, холбоо барих утасны дугаар, хаяг бичихгүй байх
  • Зарлагч нь нэрээ үнэн зөв, албан ёсны бүтэн нэрээ бичнэ

2.16.2. Зарын гарчиг

  • Зарын гарчигт зөвхөн зарлаж буй бараа, үйлчилгээ, ажлын байрны нэрийг бичнэ. Бусад мэдээллийг зарын тайлбар хэсэгт бичнэ. Гарчиг нь зарын тайлбартайгаа нийцэх ёстой.
  • Үндэслэлгүй том үсэг, таслал цэг тэмдэг ашиглахыг хориглоно.
  • Зарын гарчиг хэсэгт ямар нэгэн сайт, холбоо барих утасны дугаар, хаяг оруулахыг хориглоно.
  • Олон нийтийн анхаарал татсан үгийг ашиглахгүй байх. Жишээ нь: Яаралтай, Анхаараарай, Урамшуулалтай, Хямдралтай г.м.

2.16.3. Зарын тайлбар

  • Зарын тайлбарт үндэслэлгүй цэг тэмдэг, том үсэг ашиглахгүй байх
  • Зарлаж буй бараа, үйлчилгээ, ажлын байр буюу оруулсан зургийн тухай тайлбарлан бичнэ.
  • Зарын тайлбар нь зөвхөн бараа, үйлчилгээний тухай тодорхой мэдээллийг оруулах ба өөр бусад дэлгэрэнгүй мэдээлэл, сурталчилж тайлбарлахгүй болно. Зарын тайлбарт бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээний нөхцөлийг бичиж оруулахыг зөвшөөрнө.
  • Зарын тайлбарт зарлаж буй бараанаас гадна өөр бусад үнийн санал, барааны саналыг дурдахыг хориглоно.
  • Зарын тайлбарт ямар нэгэн сайт, холбоо барих утасны дугаар, хаяг оруулахыг хориглоно.

2.16.4. Зарын фото зураг

  • Зураг нь зарын утга агуулгатай нийцсэн байх ёстой.
  • Фото зураг нь ямар нэгэн тамгатай тохиолдолд ашиглахыг хориглоно.
  • Фото зурагт албан байгууллагын нэрийг тамга болгон оруулахыг зөвшөөрнө. Тамга нь зургийн доод эсвэл дунд хэсэгт байрлана. Байгууллагын нэр тунгалаг байх ба жижиг үсэг ашигласан байна.
  • Зурагт бусдын анхаарал татсан текст оруулж засахгүй байх. Жишээ нь: Яаралтай, Анхаараарай, Хямдарсан гэх мэт. Мөн түүнчлэн зурагт засвар оруулж элдэв хэв маягийн фон, өнгийн хувиргалт, хүрээ хийсэн тохиолдолд зарын зургийг хүчингүйд тооцно.
  • Зурагт холбоо барих хаяг оруулахгүй байхыг хатуу анхаарна уу.

2.16.5. Үнэ

  • Зөвхөн санал болгож буй бараа, үйлчилгээний үнийг бичнэ.
  • Хэрэв үнийн дүн, урьд нь байснаасаа хямдарч буурсан тохиолдолд хямдруулсан шалтгаан буюу бараа муудаж хуучирсан гэх мэт бусад тайлбарыг зарын тайлбар хэсэгт бичиж оруулна.
  • Барааны үнийг зарын гарчигт оруулахгүй байх. Үнийн дүнг заасан талбарт бичнэ.

2.17. Сайтын удирдлага эрх, үүрэг:

  • Хэрэглэгч буюу зар нийтлэгчийн өөрийнх нь бичиж найруулсан зарын утга агуулгад өөрчлөлт оруулахгүй байх.
  • Хэрэв зарын утга агуулга нь сайт дахь өөр нэг категорид илүү тохиромжтой байгаа тохиолдолд зарын байршлыг өөрчлөн, тохиромжит категорид нийтлэх эрхтэй.
  • Хэрэв нийтлэгдсэн зар нь тухайн оруулсан категорид тохироогүй, сайтын дотоод дүрмийг зөрчсөн тохиолдолд устгах эрхтэй. Мөн түүнчлэн нэг Хэрэглэгчээс нийтлэгдэх зарын тоог хязгаарлах эрхтэй.
  • Зарлаж буй барааны мэдээлэл хуурамч, байж боломгүй тохиолдолд зарыг хүчингүйд тооцно. Тэр тусмаа тухайн барааны үнэ нь хэт худал үнэлэгдсэн байвал зар устгагдана. Бараа, үйлчилгээний санал болгож буй үнээ үнэн зөв, бодитойгоор үнэлнэ.
  • Зарын гарчиг нь зарын тайлбартай уялдаа холбоотой, утга нэгтэй байх ёстой ба гарчигт зарлагчийн холбоо барих утасны дугаар, хаяг бичигдэхгүй байх ёстой.
  • Зарын зураг нь зарын гарчиг, зарын тайлбартай шууд холбоотой зураг байх ёстой. Зурагт зөвхөн санал болгож буй объектын дүрс байна. Интернет сайтаас хуулсан, чанарын шаардлага хангаагүй зургийг сайт нийтлэхгүй болно.
  • Хэрэглэгч хоорондын харилцаа холбоог илүү хөнгөвчлөхийн тулд сайт нь Хэрэглэгчийн холбоо барих хаяг, утасны дугаарын мэдээллийг бусад Хэрэглэгчдэд хязгаарлаж болно. Бусдын мэдээллийг ашиглах эрхийг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.
  • Хэрэглэгчийн бичсэн зарын утга агуулга, сайтын холбоос, зарын тайлбарт сайт хариуцлага үүрэхгүй болно.
  • Хориотой бус, улсын хууль цаазад харшлаагүй, сайтын хориотой барааны жагсаалд ороогүй бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын байрын зарыг нийтэлж болно.

2.18. Зарыг дараахи шалтгаануудаар устгана:

Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч зөрчсөн гэж үзвэл САЙТ нь Хэрэглэгчийн нийтэлсэн зарыг доорх шалтгаанаар устгах эрхтэй:

  • САЙТ эрх бүхий байгууллага болон холбогдох засгийн газрын байгууллагын шаардлагын дагуу зарыг устгах эрхтэй.
  • САЙТ нь өөрийн үзсэнээр зарыг нийтийн ёс суртахуунгүй гэж үзвэл устгах эрхтэй.
  • Тухайн Хэрэглэгчид нийтлэгдсэн бараа, үйлчилгээтэй нь ижил төстэй зар байх
  • Зарын оруулсан мэдээлэл нь энэхүү үйлчилгээний нөхцөл, зар нийтлэх журам болон холбогдох хууль тогтоомж зөрчих
  • Зард агуулагдах мэдээлэл нь бодит бус байх
  • Зарын гарчиг нь зарын мэдээлэл тайлбартай холбогдолгүй байх
  • Зарын гарчигт олон тооны цэг таслал, анхааруулгын тэмдэг, том үсэгтнүүд ашиглан оруулсан байх
  • Зарын гарчиг болон тайлбарын зурагт интернет хаяг буюу бусад сайтын холбоос бичигдсэн байх
  • Зураг нь зарын утга агуулгатай нийцээгүй, шууд хамааралгүй байх
  • Зураг нь интернет сайтаас хуулсан, абстракт, үл ойлгогдох
  • Зарын гарчиг, тайлбар, зурагт ямар нэгэн хаяг оруулсан байх (бусад сайтын холбоос, е-мэйл, утасны дугаар, Skype, Facebook хаяг, г.м.)
  • Зургийн чанар буюу пиксел муу, сурталчилж буй бараа зураг дээрх бусад бараанаас ялгарч харагдахгүй байх
  • Тухайн зарын категорид үл таарах
  • Хэрэглэгчдийн зүгээс болон бусад байгууллагаас оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдол ирэх, мөн холбогдох засгийн газрын байгууллагын шаардлагын дагуу

III. Талуудын эрх үүрэг

3.1. САЙТ-ын үйлчилгээг ашиглан нэвтрэн үзэх боломжтой дизайны элемент, текст, график, дүрслэл, видео, компьютерын программ, мэдээллийн бааз, дуу хөгжим, дуу, бусад объект, түүнчлэн үйлчилгээний цахим хуудсанд байрлуулсан ямар нэгэн агуулга нь САЙТ-ын, Хэрэглэгчдийн болон бусад эрх эзэмшигчийн онцгой эрх болно.

3.2. Агуулга болон үйлчилгээний бусад элементүүдийг зөвхөн санал болгосон үйл ажиллагааны хүрээнд ашиглах боломжтой юм. Сайтын байрлуулсан ямар нэгэн агуулгыг зохиогчийн эрх эзэмшигчээс урьдчилан зөвшөөрөлгүйгээр өөрөөр ашиглаж болохгүй болно. Үүнд: дахин боловсруулах, хуулбарлах, түгээх, г.м. зүйл багтана.

3.3. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг нийтлэх эрхийг САЙТ-д олгох үүднээс Хэрэглэгч нь оруулсан мэдээллийн бүх агуулгын ашиглах, нийтлэх, хуулбарлах, хувилах, олон нийтийн мэдээлэл дамжуулах хэрэгслээр түгээх эрхийг Компанид хугацаагүй, буцалтгүй, онцгой бус хэлбэрээр олгож байгаа болно. Дээр дурдсан эрх нь ямар нэгэн цалин хөлс, урамшуулалгүйгээр үнэгүй олгогдоно. Энэ тохиолдолд зард байрлуулсан мэдээллийн өмчийн эрх нь Хэрэглэгчид байна.

3.4. Сайтын үйлчилгээг ашигласнаар Хэрэглэгч нь өөрийн оруулсан зар дахь мэдээллийн хариуцлагын дангаар үүрнэ.

3.5. Хэрэглэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу аль эсвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд олгогдоно.

3.6. Энэхүү нөхцөлийг зөрчсөн дурын зарыг САЙТ нь буцаах, устгах болон шилжүүлэх эрхтэй.

3.7. Хэрэглэгч нь сайтын ажиллагаатай холбоотой санал гомдлоо “Санал хүсэлт, сэтгэгдэл” болон “Гомдол” хэсгүүдээр дамжуулан илэрхийлэх эрхтэй. Санал гомдолтой ажлын 2 өдрийн дотор танилцана.

3.8. САЙТ нь Хэрэглэгчийн оруулсан зар бүхий мэдээллийг холбогдох зургийн хамт Сайтын сурталчилгааны зорилгоор нийтлэх эрхтэй. Үүнд Хэрэглэгчийн зөвшөөрөл шаардагдахгүй бөгөөд ямар нэгэн мөнгөн урамшуулал Хэрэглэгчид олгогдохгүй болно.

3.9. САЙТ нь Хэрэглэгчийн оруулсан зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг Хэрэглэгчээс шаардах эрхтэй. Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны хувьд Хэрэглэгч нь өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахдаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээ буюу түүний зохих ёсоор баталгаажсан хуулбарыг САЙТ-д үзүүлэх үүрэгтэй.

IV. Үйлчилгээний төлбөр

4.1. Хэрэглэгч нь төлбөрт үйлчилгээг сайтаас дамжуулан авах боломжтой.

4.2. Хэрэглэгч нь төлбөрт үйлчилгээг захиалахаас өмнө, төлбөрийн нөхцөлтэй анхлан танилцах үүрэгтэй.

4.3. Үйлчилгээний төлбөрийг сайт дээр заасны дагуу хийнэ.

4.4. САЙТ-ын үзүүлж буй төлбөрт үйлчилгээ нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-д хамрагдана.

4.5. Банкны гүйлгээний утга дээр дараах мэдээллийг заавал бичнэ. Үүнд:

Байгууллага: Байгууллагын нэр, байгууллагын регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар

V. Компанийн хариуцлагын хязгаарлалт

5.1. Сайтын үйлчилгээг ашигласнаар, Хэрэглэгч нь өөрийн эрсдэлийг үнэлэн бүх эрсдэлийг үүрнэ. Хэрэглэгчдийн бичсэн зарын текстийн утга агуулга, сайтын холбоос, зарын тайлбарт САЙТ хариуцлага үүрэхгүй болно.

5.2. САЙТ нь Хэрэглэгчдийн хоорондын худалдан авалтын зохион байгуулагч биш болно. Сайт нь Хэрэглэгчдийн хуулиар зөвшөөрөгдсөн бараа, үйлчилгээг хүссэн үедээ, дурын газраас, хүссэн үнээр худалдах болон худалдан авах боломжийг бусад Хэрэглэгчдэд олгох зорилготой худалдааны харилцаа холбооны платформ юм.

5.3. САЙТ нь Хэрэглэгчдийн зард орсон мэдээллийн бодит байдлыг хянах боломжгүй юм. САЙТ нь хэлцэл хийгч талуудын аливаа нэгэн зохисгүй зан, эсвэл гарсан хохиролд хариуцлага хүлээхгүй болно.

5.4. САЙТ нь Хэрэглэгчийн зард санал болгож буй бараа/үйлчилгээнд хариуцлага үүрэхгүй. Хэрэглэгчдийн хооронд гарсан маргаан, зөрчил нь САЙТ-ын оролцоогүйгээр Хэрэглэгчдийн хооронд шийдвэрлэгдэнэ.

5.5. Гуравдагч этгээдийн хууль бусаар сайтад нэвтрэн САЙТ-ын серверийг болон Хэрэглэгчдийн мэдээлэл ашиглах, түүнчлэн сайтаар дамжуулан вирус, Trojan, г.м. тараасан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

5.6. Зард байршсан бараа/үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хуулиар зөвшөөрөгдсөн байдал болон тайлбартайгаа нийцэх асуудал САЙТ-ын хяналтаас гадуур байгаа болно.

5.7. Хэрэглэгч сайтыг ашиглаж байх үедээ анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Зарын эзэн нь дурдсан чадваргүй эсвэл өөр хүний дүр эсгэж байж болохыг анхаарна уу. Хэрэглэгч сайтыг хэрэглэснээр дээрх эрсдэлийг болон бусад Хэрэглэгчийн үйлдэлд САЙТ хариуцлага үүрэхгүй болохыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

5.8. Сайтын Хэрэглэгч нь өөрийн хийсэн үйлдэлд бүрэн хариуцлага үүрнэ.

5.9. Хэрэглэгчийн өөрийн эрх ашгийг өөр нэгэн Хэрэглэгч зөрчсөн тохиолдлыг Хэрэглэгч САЙТ-д мэдэгдэх эрхтэй. Хэрэглэгчийн гомдол бодит болох нь тогтоогдвол САЙТ нь өөрийн үзсэнээр холбогдох зарыг устгах эрхтэй.

5.10. Сайтыг буруу хэрэглэснээс гарсан хохирлыг САЙТ хариуцахгүй болно.

5.11. Сайт нь худалдааны цахим орон зайг бүрдүүлж, хэрэглэгчдэд бараа, үйлчилгээний мэдээлэлтэй танилцах болон цахимаар худалдан авах хүсэлт илгээх боломжийг олгох ба албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, худалдан авалтыг цахим системээр дамжуулан хийх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

.

VI. Үйлчилгээний нөхцөлийн хамрах хугацаа

6.1. Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч сайт ашиглаж эхэлсэн үеэс мөрдөх бөгөөд энэхүү нөхцөл нь хугацаагүй болно.

6.2. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийг сайтаас компанид урдьчилан мэдэгдэлгүй, тайлбар өгөлгүй хасах эрхтэй.

6.3. Хэрэв САЙТ нь 7 дугаар бүлэгт заасанчлан Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлтөөр оруулсан аль нэг заалтыг Хэрэглэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Хэрэглэгч сайтын үйлчилгээг ашиглахаа дуусгавар болгох үүрэгтэй. Хэрэглэгч сайтыг ашигласан хэвээр байгаа тохиолдолд нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

VII. Үйлчилгээний нөхцөлийн нэмэлт өөрчлөлт

7.1. САЙТ нь урдьчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үйлчилгээний нөхцөлийн шинэ хувилбар доорх интернет хаяг дээр байршсан өдрөөс даган мөрдөгдөнө. Үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр найруулга https://www.yumyum.mn/about/rules/ хаяг дээр байрлана.

VIII. Нэг барааны дүрэм

  • Нэг зард зөвхөн нэг бараа/үйлчилгээ оруулна.
  • Зарын хугацаа (30 хоног) дуусаагүй үед түүнийг устган шинээр ижил зар оруулах нь зар давхацсанд тооцно.

IX. Мэдээлэл ба нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын Бодлого нь Монгол Улсад бүртгэлтэй САЙТ нь таны www.yumyum.mn вэбсайт (цаашид “Вэбсайт” ) руу хандах, ашиглахтай холбоотойгоор таныг таних болон танд хамаарах мэдээллийг, үүнд“(Хувийн мэдээлэл”) хэрхэн цуглуулж, ашиглаж, боловсруулах талаар хамаарна.

  • Та энэхүү Нууцлалын Бодлогыг сайтар уншиж, өөрийн болон гуравдагч этгээдийн Хувийн мэдээллийг yumyum.mn-д өгөх эсэхээ шийдэх эрхтэй.

9.1 Мэдээлэл Цуглуулах ба Ашиглах

“Мэдээлэл цуглуулах” гэж хэрэглэгч сайтад бүртгүүлэх, бүртгэх үйл ажиллагааг ойлгоно. Та манай платформыг ашигласнаар мэдээлэл цуглуулах, ашиглахыг зөвшөөрч байгаа болно. Мөн та энэхүү зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах эрхтэй.

9.2 Гуравдагч талуудын үйлчилгээний ашиглалт

“Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг хэлнэ. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд таны мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална. Бид таны мэдээллийг танд зориулсан хувийн тохиргоотой санал, зөвлөмж гаргах зорилгоор ашиглаж болно. Цаашид эдгээр гуравдагч талын үйлчилгээ шинэчлэгдэж, нэмэлт боломжуудыг багтаан өргөжиж болзошгүй.

9.3 Хэрэглэгчийн зөвшөөрөл

Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, ашиглахын тулд тухайн хэрэглэгчийн зөвшөөрөл шаардлагатай. Хэрэглэгч вэб хуудсыг үзэхээс өмнө гарч ирэх “Би зөвшөөрч байна” гэсэн сонголтыг дарснаар зөвшөөрлөө өгсөнд тооцогдоно. Хэрэглэгч өөрийн зөвшөөрлийг ямар ч үед цуцлах эрхтэй.

9.4 Шинэчлэлт ба Өөрчлөлт

Бид хувь хүнд тохирсон зөвлөмжийн үйлчилгээг урьдчилан мэдэгдэлгүйгээр шинэчлэх буюу өөрчлөх эрхтэй. Мөн Хувийн Мэдээллийн Нууцлалын Бодлогод ямар нэгэн чухал өөрчлөлт орох тохиолдолд хэрэглэгчдэд мэдэгдэх болно.

9.5 Хариуцлагаас татгалзах

Бид үнэн зөв зөвлөмж өгөхийг зорьдог боловч гуравдагч этгээдийн өгсөн зөвлөмжийн найдвартай байдал, үнэн зөвийг баталгаажуулахгүй. Эдгээр зөвлөмжийг ашигласнаар үүсэх аливаа үр дагаварт бид хариуцлага хүлээхгүй болно.
9.6 Мэдээллийн хамгаалалт

Хэрэв та энэхүү Нууцлалын Бодлоготой холбоотой тодруулах зүйл байгаа бол, өөрийн хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхийг хүсвэл, таны мэдээлэл хэрхэн ашиглагдаж байгаа талаар тодруулга авах эсвэл гомдол гаргах шаардлагатай бол доорх имэйлээр холбогдоно уу.

Имэйл: [email protected]

9.7 Хувийн мэдээлэл цуглуулалт

9.7.1. Та Вэбсайтад хандах үед бид таны компьютер, таблет, гар утас эсвэл бусад цахим төхөөрөмж (цаашид “Төхөөрөмж” гэх)-өөс мэдээллийг автоматаар цуглуулдаг. Үүнд: Тухайн Төхөөрөмжийн Интернет Протокол (IP) хаяг, Төхөөрөмжийн ID, төхөөрөмжийн төрөл, зар сурталчилгааны ID, Хандсан огноо, цаг, Газарзүйн байршил, Татаж авсан файлын нэр, URL хаяг, Хандаж буй вэбсайт (referrer URL), Ашиглаж буй хөтөч болон, хэрэв боломжтой бол, таны Төхөөрөмжийн үйлдлийн систем, интернет үйлчилгээ үзүүлэгчийн нэр, Төхөөрөмж ба холболтын мэдээлэл, тухайлбал таны үзсэн хуудасны тоон үзүүлэлт, сайт руу чиглэсэн болон буцах урсгал, зар сурталчилгааны мэдээлэл, таны хөтчийн түүх, вэб логийн мэдээлэл хамаарна.

9.7.2. Бид гуравдагч талуудаас, тухайлбал Google аналитик гэх мэт үйлчилгээ үзүүлэгчдийн техникийн мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг цуглуулах боломжтой.

9.7.3. Бид таны өөрийн хүсэлтээр өгсөн Хувийн Мэдээллийг дараах тохиолдлуудад цуглуулж, боловсруулна.

  1. Та сайтад бүртгэл үүсгэх үед Таны нэр, утасны дугаар, имэйл хаяг зэрэг таньж тогтоох боломжтой мэдээлэл
  2. Таны хийсэн гүйлгээ, худалдан авалт эсвэл борлуулалттай холбоотой мэдээлэл, мөн таны оролцсон гүйлгээний үр дүнд үүссэн эсвэл таны бүртгэлтэй холбогдсон бусад гүйлгээтэй холбоотой агуулга.
  3. Сайтын данс руу хийсэн гүйлгээтэй холбоотой төлбөрийн мэдээлэл (таны банкны дансны дугаар), уг мэдээллийг бидний итгэмжлэгдсэн төлбөр боловсруулах үйлчилгээ үзүүлэгчид хадгалдаг.
  4. Сайттай холбоотой санал хүсэлт, зартай холбоотой мэдээлэл шалгуулах зэргээр бидэнтэй холбогдох үед өгсөн таны мэдээлэл.

9.8. Таны Хувийн Мэдээллийг Боловсруулах Зорилго болон Хууль Зүйн Үндэслэл

9.8.1. Таны бидэнтэй хэрхэн харилцаж байгаагаас хамааран бид таны Хувийн Мэдээллийг цуглуулж, боловсруулна.

  1. Сайт ашиглахтай холбоотой дэмжлэг үзүүлэх, шинэчлэх, аюулгүй байдлыг хангах болон таны хэрэгцээнд тохируулан үйлчилгээг сайжруулан танд хүргэх.
  2. Таны бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүргэх.
  3. Манай зар сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг таны сонирхолд нийцүүлэн оновчтой болгохын тулд.
  4. Хамааралтай хууль, эрх зүйн шаардлагыг мөрдөх.
  5. Залилан болон хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хязгаарлах, мөрдөн шалгах.

9.9. Мэдээлэл хуваалцах

  • 9.9.1. Сайтын үйлчилгээг хүргэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл бид таны хувийн мэдээллийг САЙТ-ын хяналттай салбар нэгжүүд болон охин компаниудад, мөн гуравдагч талуудад хуваалцаж болно. Мэдээлэл хүлээн авагч эдгээр талууд нь зохих нууцлалын гэрээний дагуу ажиллах үүрэгтэй байна.
  1. Үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад, үүнд санхүүгийн байгууллагууд болон бусад үйлчилгээ үзүүлэгчид хамаарах бөгөөд эдгээр байгууллагуудын үйлчилгээг хүргэх, хэрэгжүүлэхэд шаардлагатай тохиолдолд.
  2. Хууль сахиулах байгууллагууд, зээлийн агентлагууд, холбогдох товчоодод, мөрдөж буй хууль тогтоомжоор зөвшөөрсөн бол.

9.10 Мэдээлэл Хадгалах Хугацаа

9.10.1. Бид таны Хувийн Мэдээллийг үйл ажиллагаандаа шаардлагатай, хамааралтай хугацаанд хадгална. Энэ хугацаа ихэвчлэн [6 сар]-аас хэтрэхгүй.

9.11. Энэхүү Нууцлалын Бодлогын бусад заалтуудаас үл хамааран, бид таны Вебсайт дахь бүртгэл идэвхтэй байх хугацаанд Хувийн Мэдээллийг хадгална. Таны бүртгэлийг таны хүсэлтээр эсвэл Вебсайтын Ашиглалтын Нөхцөл-ийг зөрчсөн шалтгаанаар устгасан тохиолдолд ч бид улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, залилангаас урьдчилан сэргийлэх, өр төлбөр барагдуулах, маргаан шийдвэрлэх, асуудал засварлах, мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлэх зэрэг хууль ёсны үндэслэл бүхий шалтгаанаар таны мэдээллийг хадгалах эрхтэй.

9.12. Хадгалах хугацаа дууссаны дараа, эсвэл таны мэдээллийг боловсруулах хууль ёсны үндэслэлгүй болсон үед бид таны Хувийн Мэдээллийн бүх хуулбарыг аюулгүйгээр устгах бөгөөд энэ нь манай Мэдээлэл Хадгалах Бодлого-той нийцэх болно.

9.13 Зөвшөөрлөө Буцаах

9.13.1. Та Вебсайтыг ашиглах, Вебсайт дахь Холбоо барих эсвэл Тусламж маягтаар, эсвэл имэйлээр бидэнтэй холбогдох үед энэхүү Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байгаа болно. Хэрэв та уг зөвшөөрлөө цуцлахыг хүсвэл [email protected] имэйлээр мэдэгдэх боломжтой.

9.13.2. Хэрэв та бидний сурталчилгааны имэйл эсвэл мэдээллийн товхимол хүлээн авсан бол имэйлийн төгсгөлд байрлах зааврын дагуу бүртгэлээс хасагдах замаар манай маркетингийн имэйл жагсаалтаас гарах боломжтой.

9.13.3. Хэрэв та зөвшөөрлөө буцаавал, зөвшөөрлөө буцаахаас өмнө хийгдсэн мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны хууль ёсны байдалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.

9.14 Аюулгүй байдлын арга хэмжээнүүд

Бид таны Хувийн Мэдээллийг үргэлж нууцлалтайгаар боловсруулж, холбогдох хууль, журмын дагуу нууц хадгалах үүргээ чанд мөрдөн ажиллана. Үүний тулд бид мэдээллийн технологийн хөгжил, хадгалагдаж буй мэдээллийн шинж чанар, тэдгээрт тулгарч болзошгүй эрсдэлийг харгалзан, таны Хувийн Мэдээллийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хангах техникийн болон зохион байгуулалтын шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Манай хамгаалалтын арга хэмжээнүүдэд дараах зүйлс багтана:

  1. Сүлжээний хамгаалалтын систем(firewall) болон өгөгдөл шифрлэх технологи ашиглах
  2. Өгөгдлийн төвүүд рүү нэвтрэх физик хяналт
  3. Мэдээлэлд хандах эрхийн хяналт
  4. Таны мэдээллийг хязгаарлан ашиглах, ингэснээр таны хувийн мэдээллээс таныг шууд таних боломжгүй болгох.

9.15 Таны Эрхүүд

9.15.1. Бид таны мэдээллийг тодорхой зорилго, хууль зүйн үндэслэлд тулгуурлаж боловсруулж байгаа ч, та холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах эрхүүдийг эдлэх боломжтой:

  1. Нэвтрэх эрх: Та өөрийн Хувийн Мэдээлэлд хандах хүсэлт гаргах эрхтэй.
  2. Хувийн Мэдээллийг Засах: Бид таны зөрүүтэй орсон хувийн мэдээллийг таны хүсэлтийн дагуу засварлах боломжтой. Мөн бид таны шинэээр ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг баталгаажуулахыг шаардах эрхтэй.
  3. Хувийн Мэдээллийг Устгах: Хэрэв бид таны Хувийн Мэдээллийг үргэлжлүүлэн боловсруулах хууль ёсны үндэслэлгүй болсон тохиолдолд, та уг мэдээллийг устгах буюу устгуулж авах хүсэлт гаргах эрхтэй. Мөн зарим тохиолдолд холбогдох хууль, эрх зүйн шаардлагын улмаас бид таны хүсэлтийг бүрэн биелүүлэх боломжгүй байж болохыг анхаарна уу. Энэ талаар шаардлагатай үед танд мэдэгдэнэ.
  4. Мэдээлэл Боловсруулалтад Эсэргүүцэл Илэрхийлэх: Хэрэв та тодорхой нөхцөл байдлаас үүдэн таны үндсэн эрх, эрх чөлөөнд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзвэл, та бидний мэдээлэл боловсруулах үйл ажиллагааг эсэргүүцэх эрхтэй. Мөн бид таны Хувийн Мэдээллийг шууд маркетингийн зорилгоор боловсруулж байгаа тохиолдолд үүнийг эсэргүүцэх эрхтэй. Зарим тохиолдолд бид таны мэдээллийг боловсруулах зайлшгүй, хууль ёсны үндэслэлтэй шалтгаантай болохыг нотлох боломжтой байж болно.
  5. Мэдээлэл Боловсруулалтыг Хязгаарлах :

Хэрэв та:

  • Таны мэдээллийн үнэн зөв эсэхийг тогтоолгохыг хүссэн үед,
  • Таны мэдээллийг ашиглах нь хууль бус боловч та үүнийг устгуулахыг хүсэхгүй байгаа тохиолдолд,
  • Бидэнд уг мэдээлэл шаардлагагүй болсон ч та үүнийг хууль ёсны шаардлагаа тогтоох, хэрэгжүүлэх, хамгаалахын тулд хадгалуулах шаардлагатай үед,
  • Таны мэдээлэл ашиглагдаж байгаад та эсэргүүцэл илэрхийлсэн боловч бид хууль ёсны үндэслэлтэй эсэхээ шалгаж байгаа тохиолдолд, та биднээс таны мэдээллийн боловсруулалтыг түр зогсоохыг хүсэх эрхтэй.
  1. Хувийн Мэдээллийг Шилжүүлэх: Та өөрийн Хувийн Мэдээллийг биднээс авч, эсвэл таны сонгосон гуравдагч этгээдэд өгөхийг хүсэх эрхтэй. Бид таны мэдээллийг стандартчилагдсан, өргөн хэрэглэгддэг, машин унших боломжтой форматаар олгоно. Мөн энэ эрх нь зөвхөн таны анх бидэнд ашиглах зөвшөөрөл олгосон автоматжуулсан мэдээлэл эсвэл бид танытай байгуулсан гэрээний дагуу боловсруулсан мэдээлэлд хамаарна.
  2. Зөвшөөрлөө Буцаах Эрх: Хэрэв бид таны Хувийн Мэдээллийг боловсруулахдаа таны зөвшөөрөлд үндэслэж байгаа бол, та ямар ч үед манай [email protected] мэйлээр хүсэлт илгээж, өөрийн зөвшөөрлийг буцаах эрхтэй.
  3. Та Хувийн Мэдээллийг боловсруулахтай холбоотой гомдол гаргах эрхтэй.

9.15.2. Бид таны Хувийн Мэдээлэлд хандах эрхийг хэрэгжүүлэх (эсвэл дээр дурдсан эрхүүдийн аль нэгийг эдлэх) талаар ердийн нөхцөлд ямар нэг төлбөр шаарддаггүй. Гэхдээ хэрэв таны хүсэлт үндэслэлгүй, давтагдсан эсвэл хэт их ачаалал үүсгэхүйц гэж үзэгдвэл, бид тодорхой хэмжээний төлбөр авах эрхтэй. Мөн ийм тохиолдолд бид таны хүсэлтийг биелүүлэхээс татгалзах эрхтэй.

9.15.3. Бид таны хувийн мэдээллийг хандах эрхээ баталгаажуулах болон (эсвэл бусад эрхүүдийг хэрэгжүүлэхэд) таныг танихад туслах зорилгоор тодорхой мэдээллийг асуух шаардлагатай байж болно. Энэхүү аюулгүй байдлын арга хэмжээ нь таны Хувийн Мэдээллийг хүлээн авах эрхгүй этгээдэд задруулахаас сэргийлэхийн тулд юм.

9.15.4. Бид бүх хууль ёсны хүсэлтэд нэг (1) сарын дотор хариу өгөхийг хичээдэг. Хэрэв таны хүсэлт маш нарийн төвөгтэй эсвэл хэд хэдэн хүсэлт гаргасан бол нэг сараас илүү хугацаа шаардагдах боломжтой. Ийм тохиолдолд бид танд мэдэгдэж, мэдээллээр хангана.

9.15.5. Бид энэхүү Нууцлалын Бодлогын дагуу алдаагүй ажиллагааг баталж, үүрэг хүлээхгүй, эсвэл төлөөлөхгүй. Бид энэхүү Нууцлалын Бодлогыг мөрдөхийн тулд боломжит бүх зохистой арга хэмжээг авах бөгөөд зөрчил гарсан тохиолдолд нэн даруй залруулах арга хэмжээ авна. Бид Энэхүү Нууцлалын Бодлогын зөрчилтэй холбоотой аливаа санамсаргүй, шууд бус, эсвэл шийтгэлийн шинжтэй хохирлын хариуцлагыг хүлээхгүй. Дээр дурдсан эрхүүдийн аль нэгийг хэрэгжүүлэхийг хүсвэл манай [email protected] имэйлээр хандана уу.

9.16 Бусад вэбсайт руу холбох холбоосууд

Вебсайт нь гуравдагч талын вэбсайт, нэмэлт өргөтгөл (плаг-ин) болон аппликейшнүүдийн холбоосыг агуулж байж болно. Тухайн холбоосуудыг дарснаар эсвэл холболтуудыг идэвхжүүлснээр гуравдагч талууд таны талаарх мэдээллийг цуглуулах эсвэл хуваалцах боломжтой болно. Бид эдгээр гуравдагч талуудын вэбсайтуудыг хянадаггүй бөгөөд тэдний нууцлалын бодлого болон/эсвэл үйл ажиллагаанд хариуцлага хүлээхгүй. Та манай вэбсайтаас гарсны дараа зочилж буй вэбсайт бүрийн нууцлалын мэдэгдлийг уншихыг бид зөвлөж байна.

9.17 Нууцлалын Бодлогод Хийх Өөрчлөлтүүд

9.17.1. Бид энэ Нууцлалын Бодлогын агуулгыг шаардлагатай гэж үзвэл эсвэл холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтөөс үүдэн засварлах эрхтэй. Хэрэв бид үүнийг хийх бол, бид вэбсайтаараа танд мэдэгдэл хийх бөгөөд өөрчлөлтүүдийг танд имэйлээр мэдэгдэх үүрэгтэй биш болно. Та эдгээр өөрчлөлтийг үнэлж, шаардлагатай тохиолдолд эсэргүүцэх эсвэл ямар нэгэн үйлчилгээ эсвэл системээс бүртгэлээ цуцлах эрхтэй.

9.17.2. Манай Нууцлалын Бодлого дахь аливаа өөрчлөлтийг тасралтгүй хянаж, шинэчлэгдэж байгаа эсэхийг мэдэж байх үүднээс энэ Нууцлалын Бодлогыг тогтмол шалгахыг зөвлөж байна. Бид энэхүү Нууцлалын Бодлогын эхэнд "Сүүлийн шинэчилсэн огноо"-г оруулж байх болно. Энэ Нууцлалын Бодлогын аль ч өөрчлөлт нь "Сүүлд шинэчлэгдсэн" огнооноос эхлэн хүчинтэй бөгөөд өмнөх Нууцлалын Бодлогын хувилбаруудыг орлох болно.

X. Үйлчилгээ үзүүлэгчийн үнэлгээний систем

10.1. Нийтлэг үндэслэл

10.1.1. Yumyum.mn (цаашид “САЙТ”) нь Үйлчилгээ ангиллын зар байршуулагчдад (“Үйлчилгээ үзүүлэгч”) үнэлгээ, сэтгэгдэл үлдээх (“Үнэлгээний систем”) боломжийг олгоно.

10.1.2. Үнэлгээний систем нь хэрэглэгчдэд үйлчилгээний чанарын талаар мэдээлэл өгөх, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд үйлчилгээний чанарын баталгаа болохгүй.

10.1.3. Үнэлгээний системийг ашигласнаар хэрэглэгч энэхүү бүлэг болон Үйлчилгээний нөхцөлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцно.

10.1.4. Энэхүү бүлэгт заасан харилцаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцнэ.

10.2. Үнэлгээ өгөх эрх, нөхцөл

10.2.1. Хэрэглэгч дараах шаардлагыг хангасан тохиолдолд үнэлгээ өгөх эрхтэй:

  • Бүртгэлтэй, нэвтэрсэн байх
  • Үйлчилгээ үзүүлэгчтэй бодит харилцаа (чат, дуудлага, эсхүл бусад холбоо) үүсгэсэн байх

10.2.2. Нэг хэрэглэгч нэг үйлчилгээ үзүүлэгчид нэг удаа үнэлгээ өгнө.

10.2.3. Хэрэглэгч өөрийн аккаунт буюу профайлд үнэлгээ өгөхийг хориглоно.

10.2.4. САЙТ нь үнэлгээ өгөх эрхийг хязгаарлах, түр зогсоох эрхтэй.

10.3. Үнэлгээний мэдэгдэл

10.3.1. Харилцаа үүссэнээс хойш 48 цагийн дотор хэрэглэгчид үнэлгээ өгөх урилга илгээгдэнэ.

10.3.2. САЙТ нь мэдэгдлийн давтамж, хэлбэрийг өөрчлөх эрхтэй.

10.4. Үнэлгээний бүтэц

10.4.1. Үнэлгээ нь одоор үнэлэх, бичвэр сэтгэгдэл бичих, үйлчилгээ дууссан эсэх хэсгүүдээс бүрдэнэ.

10.4.2. Хэрэв үйлчилгээ дуусаагүй бол оноо өгөхгүй, шалтаан заавал сонгоно. Энэ мэдэгдэл нь дундаж үнэлгээнд нөлөөлөхгүй.

10.5. Үнэлгээний харагдах байдал

10.5.1. Үйлчилгээ үзүүлэгчийн дундаж үнэлгээ, нийт үнэлгээний тоо, сэтгэгдэл, хэрэглэгчийн нэр нийтэд ил харагдана.

10.5.2. Дундаж үнэлгээ нь зөвхөн “үйлчилгээ хийгдсэн” үнэлгээнд суурилна.

10.5.3. Үнэлгээ нь үйлчилгээ үзүүлэгчийн профайл болон зарын хуудсанд харагдана.

10.6. Үнэлгээнд хамаарах эрх ба хариуцлага

10.6.1. Хэрэглэгчийн үнэлгээг Компани платформ дэр нийтлэх, судалгаа, аналитик, маркетинг, бүтэгдэхүүн сайжруулалт зорилгоор ашиглаж болно.

10.6.2. Хэрэглэгч оруулсан мэдэгдлийн үнэн зөв, хууль ёсны байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

10.6.3. Хэрэглэгч нь гуравдагч этгээдийн нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй.

10.7 САЙТ нь дараах тохиолдолд үнэлгээг засах, нуух, устгах эрхтэй:

  • Доромжилсон, заналхийлсэн, үзэн ядалт агуулсан
  • Хувийн мэдээлэл агуулсан
  • Спам, сурталчилгаа
  • Худал, гүтгэлгийн шинжтэй
  • Үйлчилгээтэй холбоогүй

10.7.1. САЙТ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу сэжигтэй үйлдлийг илрүүлэх, үнэлгээг хязгаарлах, устгах, эсхүл хэрэглэгчийн эрхийг түдгэлзүүлэх эрхтэй.

10.8. Хуурамч үнэлгээ болон зөрчил

10.8.1. Дараах үйлдлийг хориглоно:

  • Хуурамч, зохиомол үнэлгээ нийтлэх
  • Өөрийн зартаа үнэлгээ өгөх
  • Олон бүртгэл ашиглах
  • Үнэлгээ худалдан авах, солилцох
  • Өрсөлдөгчид зориудаар сөрөг үнэлгээ өгөх

10.9. Үнэлгээний шударга байдлын хамгаалалт

10.9.1. Үйлчилгээ үзүүлэгч зараа устган, үнэлгээг дахин тохируулах боломжгүй.

10.9.2. Үнэлгээ нь хэрэглэгчийн аккаунттай холбогдон хадгалагдана.

10.10. Маргаан шийдвэрлэх

10.10.1. Хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч үнэлгээний талаар мэдээлэх эрхтэй.

10.10.2. САЙТ нь тухайн үнэлгээг шалгаж, засах, нуух, эсхүл хэвээр үлдэх шийдвэр гаргана.

10.10.3. Үнэлгээтэй холбоотой аливаа маргааны эхний ээлжинд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

10.10.4. Маргаан шийдвэрлэгдэхгүй тохиолдолд Монгол Улсын шүүхэд хандана.

10.11. Өгөгдөл хамгаалалт ба хадгалалт

10.11.1. Үнэлгээтэй холбоотой мэдэгдэл нь Монгол Улсын Хувь хүний мэдэгдэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн боловсруулана.

10.11.2. Хэрэглэгч буюу үнэлгээ өгсөн хэрэглэгч өөрийн үнэлгээг устгуулах хүсэлт гаргах эрхтэй.

10.11.3. САЙТ нь хуульд заасан хугацаанд мэдэгдлийг хадгална.

10.12. Хариуцлагын хязгаарлалт

10.12.1. Үнэлгээ нь хэрэглэгчдийн субъектив байр суурь бөгөөд Компани үнэн зөвийг баталгаажуулахгүй.

10.12.2. САЙТ нь зуучлагч платформ бөгөөд талуудын хоорондох харилцааг зохицуулахгүй.

10.12.3. Хуулинд өөрөөр заагаагүй бол САЙТ аливаа шууд болон шууд бус хохиролд хариуцлага хүлээхгүй.

10.13. Харьяалал ба хууль

10.13.1. Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хуульт тогтоомжид захирагдана.

10.13.2. Маргаан гарсан тохиолдолд Монгол Улсын эрх бүхий шүүхээр шийдвэрлэнэ.

10.14. Бусад

10.14.1. САЙТнь үнэлгээний системийг өөрчлөх, сайжруулах эрхтэй.

10.14.2. Нөхцөлд орсон өөрчлөлт нь нийтэлсэн үеэс хүчин төгөлдөр болно.

↑ Дээш буцах